Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улсын иргэний андгай өргөх ёслол “Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр” Төрийн ордонд болно


Densmaa 2017-11-02 07:11

Монгол улсын иргэний андгай өргөх ёслолд 800 сурагч оролцоно

     Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017  оны 11-р сарын 26-нд буюу “Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Уламжлал ёсоор энэ жил 800 сурагч оролцох юм байна.

Үзсэн: 1241

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна