Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Краков хотод Монголын Соёлын төв нээлтээ хийлээ


Densmaa 2017-11-02 06:11

Монголын соёлын төв нь тус хотын иргэдэд эх орныхоо түүх, соёлоос өргөнөөр сурталчлан таниулах ажлыг зохион явуулахад гол зорилго оршино

     Польшийн Краков хотноо байнгын ажиллагаатай Монголын Соёлын төв үүдээ нээлээ.  Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар уг төвийг нээжээ. Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ-ны төлөөлөл, Өргөмжит консул Ц.Уртнасан болон Малопольска муж, Краков хотын удирдлага, хотын Боловсрол, соёлын газрын төлөөлөл, Краковт суугаа гадаад орны Өргөмжит консулууд, Краковт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэд өргөнөөр оролцсон байна. Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэргэдэх Монголын соёлын төв нь тус хотын иргэдэд эх орныхоо түүх, соёлоос өргөнөөр сурталчлан таниулах ажлыг зохион явуулахын зэрэгцээ Польш улсад сурч, амьдардаг монгол оюутан залуусын дунд алсын зайны сургалт явуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд таатай  боломжийг олгоход анхаарч ажиллах юм байна. 

Үзсэн: 1765

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна