Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2017-11-02 06:11

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг бүрэн эрхийн хугацаа нь дуусч эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

   Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-аас Монгол  Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайдыг бүрэн эрхийн хугацаа нь дуусч эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд эрхэм элчин сайдад Монголд ажилласан хугацаандаа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт идэвхитэй оролцож, дэлхийн бусад улс орнуудад энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтээрээ танигдаж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү үйл хэрэгт АНУ-тай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагаа бас нэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон.  АНУ-ын Зэвсэгт хүчинтэй жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа энхийг сахиулах ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бие биесээс харилцан суралцах зэрэг боломжийг олгож байдаг чухал арга хэмжээ болохыг талууд онцоллоо. Түүнчлэн, АНУ-ын засгийн газар, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн АНУ-ын цэргийн сургууль, дамжаанууд төдийгүй бүс нутгийн орнуудад зохион байгууллагддаг сургалт дамжаануудад хамрагдснаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.

 

Үзсэн: 1400

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна