Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ШИН ХАЙ МИН: 2050 ОН ГЭХЭД ХЯТАДЫН ОНЦЛОГТОЙ СОЦИАЛИЗМ БАЙГУУЛАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСЭН


Densmaa 2017-10-26 06:10

Монголын талд хэлэхэд хурдны галт тэргэнд амжиж суугаарай хэмээн хэлэхийг хүсч байна

    БНХАУ-ын Элчин сайдын яамнаас энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон ХКН /Хятадын коммунист нам/-ын XIX их хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улстай харилцах харилцааны тухайд Элчин сайд Шин Хай Мин, "Хятад-Монгол Улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш юм. Хоёр улсын хилийн шугамын урт 4710 км. Хоёр орны харилцаа сайн хөгжиж байгаа бол хоёр улсын энгийн иргэдэд сайн нөлөөтэй. Хятад-Монголын харилцааг Ши Жиньпин дарга өндөр түвшинд авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын ганцаарчилсан төрийн айлчлал байснаараа онцлогтой. Тэр үеийн айлчлалаар хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэсэн. Ингэснээр хоёр улсын харилцаа нь хурдны галт тэргэнд суусантай адилтгахаар үйл явдал болсон юм. Тус айлчлалын үр дүнд маш олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны аль алинд нь бодитой ашиг авчирсан. Ши Жиньпин дарга, "Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч хувирсан Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад Улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого байх болно" хэмээн олонтаа онцолж байлаа. Мөн Хятадын талаас Монгол Улстай найрсаг, тайван, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035, цаашлаад 2050 он гэхэд Хятад Улс төгс социализмыг байгуулах болно. Иймээс Монголын талд хэлэхэд хурдны галт тэргэнд амжиж суугаарай хэмээн хэлэхийг хүсч байна. Монгол Улстай хийх хамтын ажиллагаа өгөөжтэй яваа. Гэхдээ энэхүү хамтын ажиллагааны явцад зарим асуудлууд бидэнд тохиолддог. Иймээс гарч буй асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайдуудтай уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаа үргэлжлүүлэх болно" гэлээ. 

Үзсэн: 1438

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна