ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОУ-ЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
Монголын талаарх эрдмийн ажлууд, тайлан илтгэлүүдийг шалгаруулж Олон улсын Монгол судлалын холбооноос мөнгөн шагнал гардуулдаг байхаар боллоо
Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбооны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол судлалын түүхтэй харьцуулбал 30 жил богино хугацаа юм. Монголын түүх бол Ази, Европын түүх гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм сайхан материалтай, ийм түүхтэй улс орон олон байхгүй Монголгүйгээр ЕвроАзийн түүхийг бичих боломжгүй гэдэг нь бидний өмнө байгаа их ажлыг тодорхойлж байна. Ази, Европ, Америк дахь монголч эрдэмтдийнхээ хурлыг тухайн газруудад нь жил бүр хийдэг болгоё. Хурлын үеэр Монголын талаарх эрдмийн ажлууд, тайлан илтгэлүүдийг шалгаруулж Олон улсын Монгол судлалын холбооны мөнгөн шагнал гардуулдаг байя. Ингэвэл эрдэмтэд урамшиж, шаргуу хөдөлмөрлөж, олон бүтээл хийнэ гэсэн санаа тусгаж, эдгээр ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болсон учраас Олон улсын Монгол судлалын холбоогоо цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ та бүхний өмнө дахин илэрхийлье” гэлээ.
Үзсэн: 1580
Tweet