Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хурал болно
Засгийн газар хоорондын комиссын 21-р хуралдаан ирэх сард болно
ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан ирэх сард болно. Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1421
Tweet