Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Densmaa 2017-10-24 04:10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны баярын захидлыг уламжилсан байна. Энэхүү захидалд “Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ. Онцгойлж үзэх нэг асуудал нь сүүлийн саруудад Гашуунсухайт - Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэх нь хоёр орны хооронд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх “Бүс ба зам” санаачилгын саадгүй худалдааг хэрэгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн үзэж байна” гэжээ.

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших анхны уулзалт хийсэн Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Мөн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх  асуудлыг анхааралдаа авна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үзсэн: 1220

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна