“Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа энэ үед төрийн байгуулалт, ардчиллын үнэт зүйлс болон өнөөгийн тулгамдсан асуултуудаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах гэж байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа энэ үед төрийн байгуулалт, ардчиллын үнэт зүйлс болон өнөөгийн тулгамдсан асуултуудыг энэ чиглэлээр судалгаа шинжилгээнд төвлөрөн ажилладаг эрдэмтэд эерэг болон сөрөг талуудыг харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж олон нийтэд мэдээлэл өгөхийг зорьжээ. Бага хуралд УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан “УИХ-ын Ажлын хэсгээс боловсруулсан Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтйин төслийн талаар мэдээлнэ. Дараа нь ХБНГУ-ын улс төр судлаач Йонас Урбах “ХБНГУ-ын парламентэт ёс” сэдвээр илтгэл тавих юм. “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх”, “Орон нутагт илүү эрх мэдлийг өгөх нь”, “Засгийн газрын тогтвортой байдлыг хангах нь - Конструктив механизм Монголд тохиромжтой эсэх асуудал” гэсэн сэдвээр мэтгэлцээн өрнөх юм байна.
Үзсэн: 1474
Tweet