Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэдвээр зөвлөлдөнө
Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болох юм.
БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдвийн дор аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэхүү уулзалт нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх зорилготой юм.
Уулзалтын үеэр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 2016-2017 оны төгсөгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг толилуулна.
Үзсэн: 1732
Tweet