Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно


Densmaa 2017-10-19 07:10

"Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэлгэгдэнэ

   “Үлэмжийн чанар” монгол шаазан урлалын үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 21-нд болно. Энэ үеэр Монголын шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүүгийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдыг олон нийтэд танилцуулах юм. Түүнчлэн Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэлгэгдэн олны хүртээл болно.

Үзсэн: 1800

Сэтгэгдлүүд