Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Морин хуурын чуулга "Сор бүтээлийн дээжис"-ээ толилуулна


Densmaa 2017-10-19 07:10

“Хүн Бүр Сурах Эрхтэй” хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэгдэж буйгаараа онцлогтой.

   Монгол Улсын Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 2017 оны аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болох гэж байна.  

  Морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан тоглолтыг удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд хоёр үдшийн турш тайзнаа эгшиглэх юм.  

   Морин хуурын чуулга нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб болон "Thanks man" ТББ-тай хамтран гурав дах жилдээ тус тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолтын бүх орлого "Цэцээ Гүн" ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлана. 

  Залуусын боловсролыг дэмжих зорилготой уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч залуучуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэгдэж буйгаараа онцлогтой.

Үзсэн: 1506

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)