Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шар цавын “ил музей” жуулчин хүлээж авахад бэлэн болжээ


Densmaa 2017-10-19 06:10

Шар цавын “ил музей”-д 5-6 зүйлийн үлэг гүрвэлийн 18 мянга орчим мөр бий

   ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхэн Өмнөговь аймгийн ИТХ, “Оюутолгой” компани, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоотой хамтран тус аймгийн Манлай сумын Шар цав хэмээх газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулан, маршрут гаргах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн юм.

    5-6 зүйлийн үлэг гүрвэлийн 18 мянга орчим мөр бий гэж судлаачид тогтоож, палеонтологийн дурсгалын өлгий хэмээн нэрийдсэн эл бүсийн ойролцоо Ази, Европыг холбосон Цайны болон Торгоны замын нэг хэсэг болсон Хүрдэт агуй оршдог. Монгол, хятад жинчдийн үлдээсэн 30 орчим бүлэг бичиглэл энэ агуйд байгааг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн өдгөө ч нарийвчлан судалж байна. Түүх, соёлын ул мөр, байгалийн ил музей болсон эдгээр дурсгалыг хамгаалах, дотоод, гадаадынханд сурталчлах зорилгоор тухайн газарт цогцолбор байгуулах санаачилгыг дээрх байгууллагууд гаргасан билээ. Мөн “Шар цав, Хүрдэт агуйн менежментийн төлөвлөгөө” нэртэй төсөл хэрэгжүүлж, эхний шат саяхан дууслаа. Төслийн багийнхан үлэг гүрвэлийн мөртэй хэсэгт зам тавьж, маршрут гаргасан бол өдгөө бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

         

Үзсэн: 2320

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)