Буцалтгүй тусламжаар олгож буй техник хэрэгслийг хүлээлгэн өглөө
Тэрбум орчим төгрөгийн өртөгтэй 130 орчим нэр төрлийн техник хэрэгслийг Гал түймэр унтраах, аврах ангиудад буцалтгүй тусламжаар өглөө
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Гал түймэр унтраах, аврах ангиудад гал унтраах болон бусад шаардлагатай сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө. Онцгой байдлын ерөнхий газар, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын байгууллагад шаардлагатай зарим сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд 45 орчим сая иен буюу тэрбум орчим төгрөгийн өртөгтэй 130 орчим нэр төрлийн техник хэрэгслийг Гал түймэр унтраах, аврах ангиудад нийлүүлсэн нь энэ юм. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын бэлэн байдал тодорхой түвшинд дээшилж байгаа юм.
Үзсэн: 1024
Tweet