Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


Densmaa 2017-10-18 05:10

Монгол бичгийг цахим хэлбэрт оруулж, Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулах ажил хийж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нээж хэлсэн үгэндээ жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, эх хэлээ хадгалж хамгаалан хөгжүүлэхийн тулд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, бусад байгууллагатай нягт хамтран ажиллана гэлээ. Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид, Монгол судлалын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон холбогдох албаны хүмүүс оролцож илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм. Илтгэгчид нэр томъёог цэгцлэх, гадаад үгийн хэрэглээг нэг мөр болгох, дунд сургуулийн сурах бичгийг цэгцтэй зөв бодлогоор тогтвортой авч явах, хаягжилтыг цэгцтэй болгох зэрэг асуудлыг түлхүү хөндөж байлаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэлний шинэ толь бичиг бүтээж байгаа, монгол бичгийг цахим хэлбэрт оруулж, Улсын нэр томъёоны комиссыг сэргээн байгуулах зэрэг олон чухал ажил хийж байгаа тухайгаа танилцуулсан юм. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.

Үзсэн: 1815

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • Zleixk Propecia Y Endometriosis https://newfasttadalafil.com/ - cheap cialis <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis viagra</a> acheter cialis belgique Fvymdl https://newfasttadalafil.com/ - cialis without a doctor's prescription Rgcdeu


  • For most guys, this just isn t a problem you will face a Nolvadex, Clomid, or raloxifene for gyno, which are all enough to solve the problem <a href=https://bestcialis20mg.com/>buying cheap cialis online</a>