Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Туул голын асуудал дэлхий нийтийн анхааралд оржээ


Densmaa 2017-10-17 06:10

Доройтолд өртсөн голын сав газрын бохирдлын шалтгааныг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна

    Дэлхий нийт  “Эрүүл гол” санаачилга гаргаж, доройтолд өртсөн голын сав газрын бохирдлын шалтгааныг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

     Энэ санаачилгыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаатай хамтран  хэрэгжүүлж эхэллээ.  

     Хатан туулын асуудал өнөөдөр зөвхөн нийслэл Улаанбаатар хотод амьдардаг хүмүүсийн асуудал биш нийт монголчуудын асуудал болоод буй. Жил бүрийн хавар Туул гол нийслэл хот орчимд хэд хэдэн газар урсацгүй болж шурган, загас жараахай олноор үхсэн тохиолдол гарсаар байна. Түүнчлэн Туул голын хамгаалалтын бүсэд амралт зугаалгын газар, хайрга дайрганы үйлдвэрүүд нэмэгдсээр, уул уурхай, барилгын болон ахуйн хог хаягдал экологийн доройтолд хүргэх хүчин зүйлүүд болжээ.

Үзсэн: 1169

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна