Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга "Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд" үзэсгэлэнг үзэж сонирхов


Densmaa 2017-10-16 07:10

Үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд ” үзэсгэлэнг үзэж сонирхов.

   Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байв. Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалсан байна.  Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур, 1992 онд Монголын нүүдэлчид, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

Үзсэн: 1245

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна