Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт хурал боллоо


Densmaa 2017-10-13 09:10

Эрдэм шинжилгээний хурал буддын мэдлэг ухааныг таниж мэдэх, судлах ажлыг дэмжихэд оршиж байна.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байранд боллоо.

   Эрдэм шинжилгээний бага хурлаар Төв үзэл ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвүүдийг хэлэлцэж эрдэмтэн судлаач, лав хуврагууд илтгэл хэлэлцүүлсэн. Тус эрдэм шинжилгээний хурал нь монголчуудын мэдлэгийн их өв сангийн нэг хэсэг болсон Буддын мэдлэг ухааныг орчин үеийн шинжлэх ухааны салбаруудтай харьцуулан судлаж, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, Залуу судлаачдыг шинжлэх ухааны үүднээс буддын мэдлэг ухааныг таниж мэдэх, судлах ажлыг дэмжих, хамтын бүтээл туурвих зэрэг үйл ажиллагааг дэмжихэд оршиж байна.

Үзсэн: 1499

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (47)