23 ДУГААР СУРГУУЛЬ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэн, сурталчлах, улс орнуудын хамтын харилцааг өргөжүүлэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж байна
БНСУ-ын Боловсролын яамнаас дэлхийн улс, орнуудын Солонгос хэл судалдаг сургууль, байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа, цар хүрээ, оюутан сурагчдын амжилтыг үнэлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа гардуулдаг. Энэ удаагийн БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургууль шагнагджээ. Шагналыг БНСУ-ын Ерөнхий сайд гардуулан өгсөн байна. Олон улсын хэмжээнд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улс орнуудын хамтын харилцааг өргөжүүлэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж буй 23 дугаар сургуулийн хамт олон ийнхүү үнэ хүндтэй шагналын эзэн боллоо.
Үзсэн: 1084
Tweet