Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Европын Холбооны Хоорондын Түншлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээр 11 сард үйлчилж эхэлнэ


Densmaa 2017-10-12 04:10

Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргах боломж нээгдэж байна.

     Европын Холбооны Зөвлөл Сайд нарын түвшингийн уулзалтаараа Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэрийг гаргаад байна. Энэ хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд Европын Холбооны гишүүн бүх улс орон үндэсний парламентаараа хэлэлцүүлэн баталсан төдийгүй Европын Парламент 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаараа соёрхон баталж, тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг Европын Зөвлөл гаргаснаар хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Манай улсын хувьд энэ хэлэлцээрийг Европын Холбоотой байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ салбаруудад өрнүүлэх эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд гаргах боломж нээгджээ. Тус хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд тэгш үйлчлэх тул Монгол Улс, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.

Үзсэн: 1344

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна