Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Бельгийн кино найруулагчийг Алтангадас одонгоор шагналаа


Densmaa 2017-10-12 04:10

Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бронсенсийг Алтангадас одонгоор шагналаа.  Питер Бронсенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн. Тэрээр 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны киног багтаасан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг Монголын найруулагч, зохиолчидтой хамтран бүтээсэн юм. Эдгээр бүтээл нь дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал хүртсэн байна. Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг”уран сайхны кино нь дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ.Тэрээр одоо зохиогдож байгаа “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн 3 киногоо дэлгэн үзүүлж, кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа юм. Монголын кино урлаг Петер Бросенсийн дэмжлэг, оролцоотойгоор дэлхийн 200 орчим кино наадамд оролцож нийт 50 гаруй тэргүүн дэд шагнал хүртээд байна. Үүнээс Гран при, Швейцарь, Венециэс Алтан арслан зэрэг өндөр шагналыг хүртэж, “Хадаг” кино Белгийн төрийн шагнал хүртсэн юм. Түүний Монголын киног дэлхийн тавцанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор ийнхүү шагналаа.

Үзсэн: 1651

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна