10 мянган малчин ажлын байртай болно
Монгол Улсад 8200 орчим мянгат малчин байдаг. Үүнээс харахад ажлын байрны тоо хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох боломжтой гэж мянгат малчид үзэж байгаа юм.
21 аймгийн мянгат малчид нэгдэн 10 мянган ажлын байр бий болгох хөдөлгөөн санаачлан анхны гэрээгээ байгуулж эхэллээ. Энэ хөдөлгөөн нь хөдөө гарч ажиллах, малчин болох хүсэлтэй гэр бүл болон иргэдийг ажлын байртай болгох зорилготой. Монгол Улсад 8200 орчим мянгат малчин байдаг. Үүнээс харахад ажлын байрны тоо хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох боломжтой гэдгийг энэ үеэр хэлж байв.
Улс төрийн менежмент академийн захирал Д.Уламбаяр, “Бид малчны хотыг орчин үеийн ажлын байр болгох боломжтойг харуулахыг зорьсон. Ажиллах хүсэлтэй хэнийг ч бид сар бүр цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалин, хоол хүнсээр хангах болно” гэдгээ хэллээ.
500-2000 малтай айлууд энэ хөтөлбөрөөр дамжуулан ажилтан авах хүсэлтээ илэрхийлээд байна.
Үзсэн: 1097
Tweet