Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар, Москва хотын Архивын удирдах газрууд хамтран ажиллах гэрээ байгуулав


Densmaa 2017-10-11 08:10

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус төвөөр зочлох үеэрээ архивын бичиг баримтын сэргээн хадгалах лабораторитой танилцаж, хуучирсан баримтыг сэргээн засварлах явцыг сонирхсон юм.

     Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  Москва хотын Архивын удирдах газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр хоёр хотын архивын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, үнэт баримт бичиг харилцан солилцох, мэргэжил арга зүйн туршлага солилцох зорилготой Улаанбаатар, Москва хотын Архивын удирдах газрууд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав.

Мөн энэ үеэр хотын даргын айлчлалд зориулан хоёр хотын хамтын ажиллагааны 60 жилийн түүхийг өгүүлсэн “Москва-Улаанбаатар найрамдлын замаар” нэртэй цахим үзэсгэлэн үзэж сонирхов. 
Цахим үзэсгэлэнд 20 дугаар зууны эхэн үеэс өдийг хүртэл архивын санд хадгалж буй хоёр хотын найрамдал, хамтын ажиллагааг харуулсан 100 гаруй фото зураг, ховор нандин баримт бичгийг дэлгэжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус төвөөр зочлох үеэрээ архивын бичиг баримтын сэргээн хадгалах лабораторитой танилцаж, хуучирсан баримтыг сэргээн засварлах явцыг сонирхсон юм. “Москва-Улаанбаатар найрамдлын замаар” цахим үзэсгэлэнг ОХУ-ын Архивын төв Газрын цахим хуудсанд байршуулан олонд дэлгэн үзүүлэх аж. 

Үзсэн: 1067

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна