Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 2017 онд Монгол Улсын эдийн засаг дөрвөн хувиар өснө гэж таамаглажээ


Densmaa 2017-10-10 06:10

Харин Длхийн банк Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд 2.8 хувиар, 2018 онд 3.1 хувиар өсөх бол 2019 онд долоон хувиас давах боломжтой гэсэн таамаг гаргасан байна.

    Монгол Улсын эдийн засаг 2017 онд дөрвөн хувиар, 2018 онд гурван хувиар өснө гэж Азийн Хөгжлийн банкнаас таамаглаад байна. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсантай нь харьцуулахад илүү өөдрөг таамаг болж байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийг хянасныхаа дараа "Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд хоёр хувиар өсөх төлөвтэй байна" гэж танилцуулсан юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкнуудад активын чанарын үнэлгээг хийж, хариуг нь ирэх 11 дүгээр сард гаргахаар төлөвлөж байна. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэнээр инфляци энэ оны сүүлчээр өсөх боловч түүний дараачаас тогтворжино гэж Төв банк мөн тооцоолж байгаа юм байна. Макро эдийн засагт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл болох валютын ханшийн хувьд Монголбанк өөдрөг төсөөлөлтэй байна. Тухайлбал, 2019 он гэхэд гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрнэ гэж таамаглажээ.

Үзсэн: 1550

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна