Үр тарианы хураалтын явц 88.3 хувьтай байна
Харин хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явж байгаа гэж ХХААХҮЯ-наас мэдээлээ.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлж байгаагаар 10-р сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явж байгаа дүн мэдээ байна. Наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа боловч цаг агаарын төлөв, ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын ажлыг эрчимжүүлжээ. Харин 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Төвийн аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч хураалтын ажил түр саатаад байгаа аж.
Үзсэн: 1032
Tweet