“Баланс мэжик-2017” тусгай тактикийн хээрийн сургууль болов
Долоо дахь удаагийн хамтарсан сургуулиар Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын тусгай хүчний цэргийн алба хаагчид 240 км цагийн хурдтай С-130J хурдан онгоцноос хамтарсан шүхрийн буултыг анх удаа хийлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын тусгай хүчний хамтарсан “Баланс мэжик-2017” тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгууллаа.
Долоо дахь удаагийн хамтарсан сургуулиар манай улсын Зэвсэгт хүчний алба хаагчид АНУ-ын Тусгай томилгоот хүчний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу байлдааны ажиллагааны арга техникээс суралцаж, хоногийн хээрийн сургууль хийлээ. Харин АНУ-ын цэргийн алба хаагчид монголын нүүдэлчин амьдралтай салшгүй холбоотой амьд гарах арга ухаан, хөсөг ачаалах, ачлага уналага хэрэглэх зэрэг аргыг манай цэргийн алба хаагчдаас суралцаж харилцан туршлага солилцсон сургалт, дадлага боллоо. Хоёр улсын цэргийн алба хаагчид 240 км цагийн хурдтай С-130J хурдан онгоцноос хамтарсан шүхрийн буултыг анх удаа хийж агаарт болон газарт хамтран үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг тодорхойлсон нь энэ удаагийн сургалтын онцлог байв.
Үзсэн: 1122
Tweet