ДГХБО-ын ОУСТ байгуулах Олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг албан ёсоор зарлав
Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн төслийг боловсруулан, батлуулсан юм.
Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд гаргаж, 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан билээ.
Монгол Улс Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн төслийг боловсруулан, батлуулсан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг албан ёсоор олон улсад зарлалаа. Албан ёсны арга хэмжээнд НҮБ-ын Далайд Гарцгүй Хөгжиж Байгаа Орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Катоа Утоикаману, Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяр болон Замби Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Лазароус Капамбве нар оролцож үг хэллээ.
Үзсэн: 1307
Tweet