“Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо-2017” анхдугаар бизнес чуулга уулзалт болов
Энэ үеэр Монгол улс, Евразийн эдийн засгийн комисстой 2017-2018 онд Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо-2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Бизнес чуулга уулзалтын үеэр “Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, "Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдвийн дор хоёр салбар хуралдаан болж бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат ЕАЭЗК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Үзсэн: 1494
Tweet