Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Ил Хант Улсын түүхийг Монгол, Ираны эрдэмтэд хамтран судалж байна


Densmaa 2017-10-05 07:10

Ил Хант Улсын түүхийг судлах төслийн нэгдүгээр шат 2015–2016 онуудад амжилттай хэрэгжсэн. Энэхүү төслийг үргэлжлүүлэн Рашид Аль-Дин Хамаданийн Чингис хаан болон түүний удмынхны талаар судлах юм.

   Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Давааасүрэн Монгол, Ираны эрдэмтдийн хамтарсан Ил Хант Улсын түүхийг судлах төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр Монгол Улсад ажиллаж буй Ираны Гадаад хэргийн яамны Олон улсын боловсрол, судалгааны төвийн дэд захирал, Элчин сайд И.Даманпак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Ираны эрдэмтдийн хамтарсан Ил Хант Улсын түүхийг судлах төслийн нэгдүгээр шат 2015–2016 онуудад амжилттай хэрэгжиж, Ираны архив, номын сан, судалгааны төвүүдэд хадгалагдаж буй XIII-XIY  зууны үеийн гар бичмэлүүдийг олж тогтоох, нэгдсэн жагсаалт гаргах зэрэг ажлуудыг эхлүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсон юм. Энэхүү төслийг үргэлжлүүлэн XIY зууны үед Персийн эмч, эрдэмтэн Рашид Аль-Дин Хамаданийн Чингис хаан болон түүний удмынхны талаар голлон туурвисан “Судрын чуулган”-ыг хоёр орны эрдэмтэд цаашид хамтран судлах юм.

Үзсэн: 2046

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна