Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилдлоо


Densmaa 2017-10-05 07:10

Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх "Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна” гэлээ.

   Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал гээд  Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна” гэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ”  гэж хэлсэн үгэндээ онцлоод “Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Манай Засгийн газар мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй” гэсэн юм.

Үзсэн: 1301

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна