Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Новосибирск хотын захирагч "МИАТ" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа


Densmaa 2017-10-04 04:10

Энэ үеэр “МИАТ” ХК-ийн инженерүүд ЗХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” онгоцны үндсэн баазыг ашиглан угсарч буй “TBC-2MC” шинэчилсэн загварын агаарын хөлгийг зочдод танилцуулсан юм.

ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Евгеньевич Локоть тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Новосибирск хотын Захирагч А.Е.Локоть “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “МИАТ” ХК-ийн инженерүүд ЗХУ-д үйлдвэрлэсэн “АН-2” онгоцны үндсэн баазыг ашиглан угсарч буй “TBC-2MC”  шинэчилсэн загварын агаарын хөлгийг зочдод танилцуулсан юм. Новосибирск хотын захирагч А.Е.Локоть болон бусад төлөөлөгчид агаарын хөлөг угсрах тал дээр хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо. Манай улсад угсарч байгаа агаарын хөлөг нь хөөрч буух гүйлтийн зай богино, ашигтай ачааллын жинтэй, түлшний зарцуулалт бага гэх мэт давуу талтай. Энэ онгоцыг эх орондоо угсардаг болчихвол ой хээрийн түймэр, байгалийн гамшиг, ойн хортон шавьжтай тэмцэх, аялал жуулчлал зэрэгт өргөн ашиглах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

Үзсэн: 980

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна