Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган Улаанбаатар хотноо боллоо
Чуулганы үеэр Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайлан, Тайван, Англи, Голланд, Монгол улсын зах зээлийн судалгааны байгууллагын төлөөлөгчид итгэл тавьсан байна.
"Өсөлтийг хамтдаа хайх нь" сэдэвтэй Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган Улаанбаатар хотноо боллоо. Чуулганд 15 улсын тэргүүлэх зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй гадаад мэргэжилтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн өсөлтийг бий болгох арга ухаан, туршлагаасаа хуваалцаж буйгаараа онцлог юм.
Чуулганы үеэр Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайлан, Тайван, Англи, Голланд, Монгол улсын зах зээлийн судалгааны байгууллагын төлөөлөгчид "Судалгаатай хөгжье", "Өсөлтийг ангуучлах нь" хэмээх хоёр сэдвийн хүрээнд 11 итгэлийг танилцуулжээ.
Манай улсаас 100 орчим компанийн 280 төлөөлөгч оролцсон байна.
Олон улсын нэр хүндтэй эксперт, төлөөлөгчдийг урьж ирүүлэн энэхүү чуулганыг зохион байгуулсан нь Монгол улсын бизнесийн салбарт чухал хувь нэмэр оруулж байна гэж зохион байгуулагчид онцолж байлаа.
Үзсэн: 1044
Tweet