Нүүрсний худалдаа, хилийн боомтын бүтээн байгуулалтын асуудлаар санал солилцлоо
“Монгол-Хятадын 2 дахь удаагийн Экспо”-д оролцож байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хөх хотод болж байгаа “Монгол-Хятадын 2 дахь удаагийн Экспо”-д оролцох үеэрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуатай уулзсан байна. Талууд хоёр талын хамтын ажиллагаагаа тогтмолжуулах, нүүрсний худалдаа, хилийн боомтын бүтээн байгуулалт, ажиллах горимыг боловсронгуй болгох зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит уулзалтыг ирэх онд Монголд хийхээр тохиролцжээ.
Үзсэн: 1367
Tweet