Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцоно


Densmaa 2017-09-19 02:09

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

    Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Тэрээр Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн Сайд нарын уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх Бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын Сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох бөгөөд Литва, Румын, Канад Улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Үзсэн: 1376

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна