Олон улсын тархи судлаачид чуулна
Энэ удаагийн хуралд таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судлалын сонирхолтой судалгаа танилцуулах юм.
Монголын Тархи судлалын нийгэмлэгээс дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа “Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал” маргааш эхлэх гэж байна. Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулаж байгаа энэ удаагийн хуралд нийт таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судлалын сонирхолтой судалгаа танилцуулах юм. Японы эрдэмтэн хүний тархины хөдөлгөөний төвийг удирддаг хэсгийн судалгааг танилцуулах бол, БНСУ-ын эрдэмтэн хүний тархинд ой тогтоолт хэрхэн яаж үүсдэг талаар, Малайзаас ирэх эрдэмтэн таргалалт үүсэхэд тархинд ямар үйл явц явагддаг тухай, ЗХУ-ын эрдэмтэн тархи нугасанд үүсдэг хавдар, түүнийг эмчлэх эмчилгээний талаарх судалгаа зэрэг шинжлэх ухааны сонирхолтой илтгэлүүд тавих юм.
Үзсэн: 1195
Tweet