Сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрийг өргөжүүлнэ
Төслийг хэрэгжүүлэхдээ гэр хороолол болон цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал газруудад шинэ цэцэрлэг барих, одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 сая ам.доллар орчмыг зарцуулах боломжтой гэж Дэлх
БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкнаас Засгийн газарт танилцуулсан Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн СӨБ-ийг тэгш хүртээмжтэй чанартай эзэмшүүлэх зорилгоор шинэ төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Судалгаагаар нийслэлийн болоод орон нутгийн хүүхдүүд СӨБ-ын үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байна гэж үзсэн байна. Төслийг хэрэгжүүлэхдээ гэр хороолол болон цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал газруудад шинэ цэцэрлэг барих, одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 15 сая ам.доллар орчмыг зарцуулах боломжтой гэж Дэлхийн банкнаас тооцоолсон байна. Мөн хөдөөгийн малчдын хүүхдэд зориулсан гэр бүлийн орчинд СӨБ олгох хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой байгааг илэрхийлсэн юм.
Үзсэн: 1314
Tweet