Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2017-09-14 05:09

Элчин сайд А.Язал Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хойшлуулалгүй шийдвэрлэх талаар хөндөж ярилцлаа. УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь харилцаа олон талтай, үр ашигтай байх гол хөшүүрэг юм гэдгийг онцолжээ. Элчин сайд А.Язал Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэжээ. Мөн Туркийн Засгийн газраас амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол дахь турк сургуулиуд, тэнд суралцагчдын асуудал, “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудалаар хэлэлцсэн байна. Элчин сайд А.Язал Монголын талаас Засгийн газрын баталгаа гаргах нь чухал байгаа юм. Ийм баталгаа гаргасан тохиолдолд зээлийн хугацаа, хүү зэрэг асуудлыг тохиролцох боломжтой.Турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх, сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцож, тэднийг хохироохгүй байхад онцгой анхаарах нь чухал байна гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг дэмжиж байгаагаа Элчин сайд А.Язал илэрхийлсэн байна.  

Үзсэн: 1396

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна