Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган болж байна


Densmaa 2017-09-12 04:09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна."

      Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна. Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжихгүй байна. Дэлхийн Худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно. Манай хоёр хөрш дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд хүргэхэд л үлэмж дэмжлэг болно” гэлээ. 

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэж байгаа юм.

Үзсэн: 1086

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна