Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдэвт Үндэсний чуулган болно


Densmaa 2017-09-11 05:09

Чуулганыг угтаж “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцсэн юм

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр зохион байгуулах Үндэсний чуулган Төрийн ордоны Их танхимд болно. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм. Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас салбар хуралдаанууд хийсэн юм. Тодруулбал өнгөрсөн хугацаанд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн юм.

Үзсэн: 1135

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна