Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөх хотод Монгол-Хятадын экспо зохион байгуулагдана


Densmaa 2017-09-11 05:09

Энэ удаагийн үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм.

     Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо энэ сарын 26-30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг Улаанбаатар хотноо хуралдлаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Энэ жил  Монгол улсаас аль болох олон аж ахуй нэгж оролцуулж, бараа бүтээгдэхүүний нэрийг төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ жил 21 аймгийн аж ахуй нэгжийг хамруулах юм. Цаашид хилийн орчмын худалдааг тогтмол зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг  дэмжинэ” гэлээ.

    2015 онд зохион байгууллагдсан  Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож, 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймээс Монгол улс дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадны  улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байгаа юм.  Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн хүрээнд дээд хэмжээний хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, хөрш орнуудын соёл спортын арга хэмжээ, гурван талт бүх салбарыг хамарсан хуралдаан болох юм байна.

Үзсэн: 1428

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна