Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын жүдочид дэлхийн чансааг тэргүүлж байна


Densmaa 2017-09-06 05:09

“Будапешт-2017” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж жүдочдын дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна.

 “Будапешт-2017” Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж жүдочдын дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна. Дэлхийн чансааны нэгдүгээрт Монголын тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг бичигджээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны ДАШТ-д “Дэлхийн аварга” болсон амжилтаар чансаагаа 2000 оноогоор нэмж нийт 4732 оноотойгоор тэргүүн байраа хадгалж үлдсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноог өөртөө нэмж чансааг тэргүүлж чадсан байна. 

     Унгарын нийслэл Будапешт хотноо болж өндөрлөсөн энэ жилийн ДАШТ-ээс Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлсэн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм.

Үзсэн: 1603

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна