Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Отгонтэнгэрийн дархан цаазат газар, АНУ-ын Денали үндэсний парктай эгч дүүсийн харилцаатай боллоо


Densmaa 2017-09-06 04:09

Эгч дүүс парк байгуулснаар Денали үндэсний паркийг хөгжүүлсэн туршлагаас судалж, Монголын тусгай хамгаалалтай газруудад нутагшуулах, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг сайжруулах боломжтой боллоо.

   Отгонтэнгэрийн дархан цаазат газар, АНУ-ын Денали үндэсний парктай эгч дүүсийн парк байгуулах ёслол  Отгонтэнгэр хайрханы бэлд болж, “Деналийн үндэсний парк” Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар “Эгч дүүс паркийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Ийнхүү Отгонтэнгэрийн УТХГ, АНУ-ын Денали үндэсний парк хооронд Эгч дүүс парк байгуулснаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, дэлхийд жишиг болсон Денали үндэсний паркийг хөгжүүлсэн туршлагаас судалж, Монголын тусгай хамгаалалтай газруудад нутагшуулах,  ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг сайжруулах боломж бүрдэж байна.

    Монгол орны нутаг дэвсгэрийн 18 хувь нь тусгай хамгаалалтад байдаг. Цаашид 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар БОАЖЯ ажиллаж байгаа юм. Үүний тулд тусгай хамгаалалттай газрын захиргаадыг чадавхжуулах ажлыг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хийж байгаа юм.

Үзсэн: 1604

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна