“Тавантолгой”-ийн нүүрсийг "Восточный" боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах боломжтой
ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгч, Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна.
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр “Тавантолгой”-ийн нүүрсийг ОХУ-ын "Восточный" боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдсан байна. ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгч, Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. “Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм. Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34,8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ.
Үзсэн: 1552
Tweet