Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хүрэл зэвсгийн гарал үүсэл, түүхэн хөгжлийн талаар олон улсын эрдэмтэд хуран чуулна


Densmaa 2017-09-04 05:09

Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжлийн талаар олон улсын эрдэмтэд хуран чуулах гэж байна.

    Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжлийн талаар олон улсын эрдэмтэд хуран чуулах гэж байна.

Улаанбаатарт болох хуралд Евразийн хүрлийн үеийн үйлдвэрлэлийн асуудлуудыг хөндөх төдийгүй Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлэг мэдээллийг агуулсан найман илтгэл хэлэлцэнэ. Хуралд Монголын судлаачдаас гадна Их Британи, ОХУ, БНХАУ, Германы судлаачид оролцох юм. ​Оксфордын их сургуулийн Археологийн сургуулиас хэрэгжүүлж буй “FLAME – Евразийн эртний төмөрлөгийн судалгаа” төслийн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурлыг төслийн түнш байгууллага болох Оксфорд, Москва, Улаанбаатар, Бээжин хотуудад зохион байгуулж буй юм. Эртний хүрлийн үйлдвэрлэлийн технологи ба судалгааны арга зүйг боловсронгуй болгох, газар зүй мэдээллийн системд тулгуурлаж Евразийг бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бүтээхэд тус үйл ажиллагаа чиглэж байна.

 

Үзсэн: 3138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна