МУГТ Д.Сумъяа дэлхийн аварга боллоо
Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь жүдочоор тодорлоо.
“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон төдийгүй ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх монгол жүдоч боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь жүдочоор тодорлоо. Тэрээр Медалийн төлөөх барилдаанд Европын аварга, Азербайжаны жүдоч Хидаят Хейдаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан байна. Монголын жүдочдоос Г.Одбаяр ДАШТ-ий ес дэх хүрэл медальтнаар тодорч байгаа юм.
Үзсэн: 1811
Tweet