Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ


Densmaa 2017-08-30 04:08

Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж байна.

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны 7-р ээлжинд үүрэг гүйцэтгэх ОБЕГ-ын алба хаагчдыг өчигдөр үдлээ. Энэ удаагийн ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж, Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

    Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг долдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэд гардууллаа. 

Үзсэн: 985

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна