Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзав


Densmaa 2017-08-30 04:08

Уулзалтын үеэр татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад оролцож америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт, Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс ОУВС-ийн нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн мэдээллээс харагддаг” гэлээ. Мөн тэрээр татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.

     Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм.

   Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэдгээ энэ үеэр хэллээ.  

Үзсэн: 1243

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна