Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын тамирчид ой тогтоолтоороо Ази тивдээ тэргүүлээ


Densmaa 2017-08-29 05:08

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнээс 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгод болсон тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд  хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртсэн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлжээ.

   Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангиллын дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарсан байна Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт жагсжээ.

Үзсэн: 1479

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна