Монгол улс ОХУ-тай эрчим хүч, экологийн салбарт гэрээ байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын хүрээнд эрчим хүч, шатахуун, транзит тээврийн салбарт мөн байгаль хамгаалах чиглэлд хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын 65 бизнесмен багтах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухайгаа ТАСС агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдээлж байсан. Дорнын Эдийн засгийн 3 дугаар чуулга уулзалт Владивосток хотод 9 дүгээр сарйн 6-7-нд болно. Тус чуулга уулзалтад 24 орны төлөөлөгчид, түүний дотор Япон, БНХАУ, Канад, Австрали, Их Британи, АНУ, ХБНГУ оролцохоо мэдэгдээд байна.
Үзсэн: 1370
Tweet