Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын балетчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо


Densmaa 2017-08-18 12:08

Олон улсын балетын 4-р тэмцээнд Монгол улсыг төлөөлөн ОХУ-ын Пермь хотын балетын академийн төгсөх ангийн оюутан Ө.Мөнхжин, Р.Булган нар оролцож, бүжигчин Ө.Мөнхжин тэмцээний тусгай шагнал хүртжээ.

     БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-13-ны өдрүүдэд Олон улсын балетын 4-р тэмцээн болж, Монголоо төлөөлөн ОХУ-ын Пермь хотын балетын академийн төгсөх ангийн оюутан Ө.Мөнхжин, Р.Булган нар амжилттай оролцоод ирлээ. Хоёр бүжигчин маань эхний шатанд бичлэгээ явуулж, тэмцээнд оролцох эрхээ авсан бол хоёрдугаар шатанд тайзнаа А.Аданы 'Корсар' бүжгэн жүжгийн Па-де-де, гуравдугаар шатандаа мөн А.Аданы 'Жизель' бүжгэн жүжгийн Па-де-де бүжиглэж, мэргэжлийн үзүүлэлт, гүйцэтгэлийн техник, хослон бүжиглэх ур чадвар зэргээр шүүгчдийн анхаарал татсанаас эрэгтэй бүжигчин Ө.Мөнхжин уг тэмцээний тусгай шагнал хүртжээ. Уг шагналыг дараа жил ХБНГУ-ын Берлин хот, БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын тэмцээний урилга дагалдаж буй юм. Тэдний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллажээ. 

Ази тивдээ сүүлийн үед Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд тэргүүлэн олон улсын балетын тэмцээнийг олноор зохион байгуулах болж, манай бүжигчид тэдгээрт удаа дараалан өндөр амжилт гаргах болсон билээ.

Үзсэн: 1567

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна