Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилт болно


Densmaa 2017-08-18 12:08

Хамтарсан сургуулилтад хоёр талаас тус бүр 500 хүртэлх тооны алба хаагч оролцох юм.

   Монголын говьд болох “Сэлэнгэ-2017” Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилтад хоёр талаас тус бүр 500 хүртэлх тооны алба хаагч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Уг мэдэгдэлд “Хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг говийн нөхцөлд устгах арга ажиллагааг сургуулилах “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулилтад манай улсаас 500 хүртэлх тооны алба хаагч оролцоно. Сургуулилт энэ сарын 26-наас ирэх сарын 9-ний хооронд Монголд болно” гэжээ.

Оросын тал сургуулилтын үеэр 100 гаруй тооны зэвсэг болон техник хэрэгсэл, тухайлбал хуягт тээврийн хэрэгслүүд, "Т-72B3" танк,  минамётын батарей, "БМ-21 Град" пуужинт артиллер ашиглах юм байна.

Үзсэн: 1232

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна